“Эра төв” тав дахь удаагаа Дотуур хувцасны загварын ШОУ НЭВТРҮҮЛЭГ
Хотын төвийн нэгэн клубт өнгөрөгч бямба гаригт загварын тансаг шоу болж өнгөрлөө. Энэ бол “Эра” төвийн тав дахь удаагийн Дотуур хувцасны загварын шоу байлаа. Хацар гоо охидын дотуур хувцасны үзүүлбэрийг гадаад, дотоодын олон зочин ирж үзсэн юм.
Энэ удаагийн Lingery show “Эра” төвийн найман жилийн ойн баярт зориулагдсан болохоор өмнөх шоунуудаасаа илүү баялаг үзүүлбэрүүдтэй болж чадсан.
Загвар өмсөгчид дотуур хувцсаа амилуулахын тулд бүжиглэж үзүүлж байсан нь үзэгчдийн сэтгэлд их хүрсэн. Тус шоунд дуучин BX, Нара, Хонгор нар оролцон ая дуугаа өргөн барьсан юм.
Үндсэн хоёр хэсгээс бүрдсэн дотуур хувцасны шоу бүжигтэй, дуутай гээд үзэх харах зүйл их байсан.
Мөн энэхүү шоуг үзэхээр манай загварын ертөнцийн шилдгүүд, жүжигчид гээд олны танил эрхмүүд чуулсан байлаа. Тухайлбал топ модель Д.Пүрэвсүрэн, Монголын Мисс-2006 Э.Сэлэнгэ зэрэг олон хүндтэй зочин ирсэн байсан.
Тансаг үдшийн чамин гоёлын үзүүлбэрүүдийн видео сурвалжлагаас үзнэ үү.
ХЭСЭГ 2