“Луйврын хот” МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО 2009

Posted on 16:28 by Anonymous




Ирэх долдугаар сарын эхээр дэлгэцэнд гарах уг бүтээлд та бидний танил, авьяаслаг, залуу уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд “Луйврын хот” нэртэй энэхүү уран сайхны кинонд залуус эрх мэдэл, авилга, хээл хахуулийн хүчинд бус өөрийн авьяас чадал, мэдлэг, хүч зоригоор нийгэмд амьдрах тэмүүлэлтэй байгааг харуулахыг зорьсон юм.

КИНО ТАНИЛЦУУЛГА



ОРОЛЦОН ТОГЛОГЧИД

2009 оны 4 сарын 30

“Луйврын хот” уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр хэвлэл, мэдээллийн салбарынханыг урьж, шинэ уран бүтээлийнхээ талаар танилцуулсан уулзалт үдэшлэг зохион байгууллаа.

Ирэх долдугаар сарын эхээр дэлгэцэнд гарах уг бүтээлд та бидний танил, авьяаслаг, залуу уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд мэдээллийн салбарынханд зориулсан “Танилцуулах үдэшлэг”-т “Луйврын хот” киноны бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Уулзалтын эхэнд тус киноны ерөнхий продюсероор ажиллаж буй Б.Чулуудай уг бүтээлийн зураг авалт өнгөрсөн жилээс эхэлсэн тухай танилцуулаад орчин үеийн залууст амьдралыг өөрөөр харах итгэл, урам зориг өгөх үүднээс “Луйврын хот” киног хийх болсон тухай мэдээлэл хүргэв. Харин энэхүү уран бүтээлч, сэтгүүлчдийн уулзалтыг тус киноны найруулагч Г.Анхбаяр хөтлөн явуулсан юм.

Мэдээллийн чөлөөт уулзалтад “Луйврын хот” киноны уран бүтээлчдийн урилгыг хүлээн авсан 40 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчид хүрэлцэн ирсэн байлаа. Түүнчлэн “Нянгар хаданд гарсан нь” хэмээх өнөөгийн нийгмийн амьдралыг харуулсан кино зохиолыг бичсэн нийтлэлч Баабар нарын зэрэг хүндтэй зочид уулзалтад ирсэн байв. Тэд энэ үеэр хэвлэл, мэдээллийнхэнтэй болон киноны уран бүтээлчидтэй санал бодлоо хуваалцаж байсан юм. Энэхүү уулзалтад зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхнаас гадна урлаг, спорт, банк санхүү гэхчлэн янз бүрийн салбарт ажиллаж буй олны танил, эрч хүчтэй залуус ирж оролцсон бөгөөд тэд “Луйврын хот” кинонд өөрсдийн санаа, зөвлөгөгөөг өгч байлаа.

Залуусын үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болох С1 телевизийн “Showbizone” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мөнхзул кинонд тоглох гэж байна. Тэрбээр хотын залуусын амьдралыг сонирхолтойгоор харуулах, “Луйврын хот” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа юм. “Луйврын хот” уран сайхны кинонд жүжигчин Г.Анхбаяр, дуучин Э.Агиймаа, загвар өмсөгч С.Гоомаргад, “Сая километр” киноны гол дүрээр нь бидний сайн таних, жүжигчин Т.Билэгжаргал нар хамтран тоглож байгаа юм. Тэрбээр энэ удаад үнэнийг ирэлхийлэх бүсгүйн дүрийг бүтээх гэнэ.

"Lonely night" дуугаараа залуусын танил болсон дуучин Э.Агиймаа сүүлийн үед тун завгүй байгаа билээ. Учир нь тэрбээр ирэх долдугаар сард нээлтээ хийх “Луйврын хот” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа юм. Найруулагч Г.Анхбаярын найруулж буй шинэ уран бүтээлийн зураг авалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд дуучин Э.Агиймаа киноны гол дүрд тун чадварлаг тоглож байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Өөрийн шинэлэг, өнгө төрхөөрөө залуусыг байлдан дагуулж буй залуу дуучин Э.Агиймаа дуулахаас гадна жүжиглэх авьяастай болохыг тус киноноос харж болох юм.

Телевизийн салбарт амжилттай ажиллаж, “Надтай гэрлээч” уран сайхны киногоор бидний сайн танил болсон авьяаслаг залуу жүжигчин Г.Анхбаяр найруулагч болжээ. Тэрбээр “Луйврын хот” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байна. Жүжигчин, хөтлөгч гэгдэж байсан Г.Анхбаяр энэ удаад найруулж буй киноныхоо бас нэгэн гол дүрд тоглож байгаа юм. Түүний найруулж буй “Луйврын хот” уран сайхны кино нь одоогийн энэ нийгэмд залуус өөрийн хүсч буй тэр мөрөөдлийн нийгмийг бий болгох гэсэн чин хүсэл, тэдгээрийн тэмцлийг харуулах юм. Тэрбээр хэлэхдээ “бид одоо л энэ киног хийх ёстой гэж санагдаад хийж байгаа юм. Өөр, өөр чиглэлээр ажилладаг нэг хүсэл мөрөөлтэй хэсэг залуус нэгдэж энэ киног хийж байгаа юм” гэв.

Монголын кино урлагт залуусын дуу хоолой, хүсэл эрмэлзлэл, үзэл бодол, шударга үнэний төлөөх чин сэтгэлийг дэлгэн харуулах нэгэн бүтээл удахгүй мэндлэх гэж байна.

“Луйврын хот” нэртэй энэхүү уран сайхны кинонд залуус эрх мэдэл, авилга, хээл хахуулийн хүчинд бус өөрийн авьяас чадал, мэдлэг, хүч зоригоор нийгэмд амьдрах тэмүүлэлтэй байгааг харуулахыг зорьжээ. Залуусын тэрхүү үзэл бодол, шударга үнэний төлөөх зориг болон шинэ үеийнхэн шударга нийгэмд амьдрахыг хүсч байгаа бололцоог хааж буй олон хүчин зүйл нийгэмд оршсоор байгааг киноны үйл явдал, агуулгаар харуулах бөгөөд орчин үеийн залуус өөрсдийн мөрөөдлийн нийгэмд амьдрах боломжоо алдахыг хүсдэггүй гэсэн гол санааг “Луйврын хот” уран сайхны кино сонирхолтой үйл явдлаар үзэгчдэд хүргэхийг зорьж байна.

 “Луйврын хот” уран сайхны киног “Lemon” студи бүтээж байгаа бол гол дүрд дуучин Э.Агиймаа, хөтлөгч Б.Мөнхзул /”Шоу биз” нэвтрүүлгийн хөтлөгч/, фото модель С.Маргад, жүжигчин Г.Анхбаяр, “Сая километр” киноны гол дүрээр нь бидний сайн таних, жүжигчин Т.Билэгжаргал нар тогложээ.

Орчин үеийн авьяаслаг залуусын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийг нэгтгэж чадсан энэхүү багийн бүтээх “Луйврын хот” киноны дууг дуучин Quiza, BX, Э.Агиймаа нар амилуулах ажээ. Уг киноны зураг авалт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн бөгөөд ирэх долдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Та бүхэнд хүргэх сонирхолтой мэдээллийн нэг бол “Луйврын хот” киноны гол дүрийн нэгд тоглох жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр уг бүтээлийн найруулагчаар ажиллаж байгаа тухай юм. Телевизийн салбарт амжилттай ажиллаж, “Надтай гэрлээч” уран сайхны киногоор бидний сайн танил болсон авьяаслаг залуу жүжигчин маань анх удаа уран сайхны киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Харин киноны ерөнхий зураглаачаар “Lemon” студийн захирал Л.Лхагвадорж, ерөнхий продюсероор “Сонор” студийн захирал Б.Чулуудай нар ажиллаж байна.

Киноны үйл явдал хэрхэн өрнөх вэ..? Та бүхний хамгийн ихээр сонирхож буй киноны үйл явдлын талаар бяцхан мэдээлэл хүргэхэд...”Шударга бус зүйлтэй эвлэрч яваа гол дүрийн залуу эхэлсэн бүх ажилдаа ороогдохын хэрээр үнэнийг үгүйлж, шударга нийгэмд амьдрахыг хүсэх болно. Түүний найз луйвар, хээл хахуульд автагдах сонирхолтой нэгэн байв. Харин гол дүрийн залуугийн хайртай бүсгүй гэмт хэргийн ертөнцөд хаанчилсан гэж хэлж болох хүний охин байх бөгөөд эцгийнхээ луйварчин зан, ёс суртахуунгүй авираас залхах болсноор киноны үйл явдал үргэлжилдэг байна. Бүсгүй эрх чөлөө, шударга ёсны үзүүрээс атгахыг хүсч байгаа гол дүрийн залуутай танилцаж, улмаар тэд хайр сэтгэлийн холбоотой болдог байна. Тэд ямар амьдрал туулж, хэрхэн үйл явдал өрнөхийг энэ удаа “нууцлая”.

Залуус бид яг өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгааг элдэв хачиргүйгээр харуулах уг бүтээлийн кино зураг авалт энэ өдрүүдэд үргэлжилж байгаа учир залуус та бүхэн өөрт тулгарч буй хүндрэлтэй асуудал, бэрхшээлийн талаар манай сайтаар дамжуулан саналаа ирүүлж болох юм.



“Луйврын хот” уран сайхны киноны уран бүтээлчид:

Найруулагч: Ганболдын Анхбаяр

Продюсер: Б.Чулуудай

Жүжигчид:

Энхтүвшингийн Агиймаа /B продакшны дуучин/

Болдбаатарын Мөнхзул /С1 телевизийн хөтлөгч/

Санчирын Гоомаргад /Фото модель/

Төмөрбаатарын Билэгжаргал /Жүжигчин/

Киноны уран бүтээлчид: /Киноны дууг дуулах/

Цогтбаатар Батбаатар /Дуучин BX/

Батбаярын Одбаяр /Лемонс хамтлагийн гоцлол дуучин/

Бавуугийн Батцэнгэл /Дуучин Quiza/

Энхтүвшингийн Агиймаа / B продакшны дуучин/
Гүйцэтгэгч: “Лемон” студи

Луйврын Хот уран сайхны киноны дуу гарлаа. Дуучин BX Агиймаа Quiza нар хамтран энэхүү дууг дуулжээ. Дууны ая, хөгжмийг Баярхүү үгийг дуучин Quiza өөрөө зохиосон юм байна. Удахгүй уг дууны маш өвөрмөц хийгдсэн клипийг та бүхэнд хүргэх болно.Та бүхэн Луйврын хот киноны дууг татаж авч сонсоод сэтгэгдлээ манай сайтанд үлдээнэ үү.

ТАТАЖ АВАХ

ТЭДГЭЭРИЙН ФОТО СУРВАЛЖЛАГ




























 
Techie Blogger