"Өдөн дэр" Hэвтрүүлэг +20 ( дугаар1 )
Барууны хэв маягийг илтгэдэг байдлаараа бусад телевизүүдээс ялгарч чаддаг С1 телевизийн хамгийн их үзэгчдийг байлдан дагуулдаг хөтөлбөр бол яахын аргагүй “Өдөр дэр”. Ялангуяа эхнэрээ уурлуулан байж энэ нэвтрүүлгийг сонгодог эр нөхрүүд олон байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Орой бүр гараа сунгах төдийд баригдах зайд хөл гуяа гялалзуулан уяхан туяхан байдал, янаг тачаангуй дүр төрхөөрөө эрчүүдийн сэтгэл зүрх, бие махбодийг эзэмдэх болсон С.Халиунаа бүсгүйг бишрэн шүтэгч мянга мянган эрчүүд бий болоод байгаа тухай худлаа зүйл биш аж. Учир нь саяхны хийсэн судалгаагаар хүмүүсийн хамгийн их үзэх дуртай нэвтрүүлгийн нэгээр уг хөтөлбөр түрүүлсэн бөгөөд нэг орой 100.000 үзэгч үзсэн гэдгээрээ телевизийн рекордыг эвдсэн нь насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлэг ямар эрэлт хэрэгцээтэй болохын томоохон жишээ болсон байна.