"Цавчуур цэг ком" МОНГОЛ КИНО Soundtrack: Баярцэцэг, Шаман
“Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” кино бүтээсэн “CAC pictures”-ийн хамт олон гурав дахь киноныхоо зураг авалтыг эхэллээ. “Цавчуур цэг ком” нэртэй уг кинонд залуусын хайр сэтгэл, гэнэн цайлган зангийн тухай өгүүлнэ.
Жошуа хоёр найзын хамт мөнгө олох нэгэн арга сэдлээ. Тэд эротик сайт ажиллуулж их мөнгө олох мэт хөнгөн бодож гэнэн цайлган охидыг ашиглахаар тохиролцдог. Ингээд хамгийн царайлаг Жошуагаар охидыг урхидана. Тэрбээр байнга камертай шил зүүх бөгөөд зорилго нь охидын зургийг авах юм. Ийнхүү тэд олон охиныг урхидан нууцаар зургийг авч сайтдаа байрлуулдаг.
Үйл явцын дунд Жошуа хохирогч болох Бүжинд дурлаж бүх хэрэг өөр зүг эргэнэ. Тэрбээр зүрх сэтгэлээ дагах болов уу, мөнгөө сонгох уу гэдгийг ирэх тавдугаар сард дэлгэцнээ гарах киноноос олж мэдээрэй.
Киноны зураг авалт эхлээд хоёр долоо хоног өнгөрч байна. Кино хэрхэн бүтдэгийг сурвалжиллаа.
Бүжин, Жошуа хоёр хотоос гарч цэвэр агаарт зугаалах хэсгийн зураг авалтыг өчигдөр Гүнтэд хийсэн. Гадаа салхитай хүйтэн байсан нь уран бүтээлчдэд нэлээд хүндрэлтэй байв.
Үзэгчдийн хувьд цаг хагас үргэлжлэх кино олон хүний хөдөлмөр зүтгэл шингэж бүтдэг аж.
“Цавчуур цэг ком” киноны зохиолыг Н.Түвшинбаяр бичжээ. Найруулагчаар Д.Амар, зураглаачаар Л.Сүхбаатар ажиллаж байна. Мэдээж гол дүр гэдэг тухайн киноны нүүр царай байдаг. Бүжингийн дүрд Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутан Х.Тунгалагтамир тоглож, Жошуагийн дүрийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох амилуулж байгаа аж.
Дууг татаж авах