MONGOLIA KIK BOXING 2009
Posted on 16:09 by Anonymous
Тулааны 70 кг-ын жинд мэргэжлийн бөхийн холбооны тамирчин Ч.Нарантунгалаг мэргэжлийн кикбоксын “Заг” холбооны тамирчин Б.Балжинням нар өрсөлдснөөс Ч.Нарантунгалаг өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Тэрээр энэ жинд гурван тулаан хийснээс хоёрт нь хүнд цохилтоор ялсан байна. Ч.Нарантунгалаг 700 мянган төгрөг, аваргын бүс эзэмших эрхтэй болжээ.