Наадмын ногоон дэвжээнээ А.Сүхбат аварга уриалга бүхий самбар барьсаар гарч ирлээ
Posted on 23:57 by Anonymous
Даян аварга А.Сүхбат eсөн хөлт цагаан тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэх үeэрээ бичигтэй жижиг улаан самбар барьсаар гарч ирсэн. Самбар дээрээ бөхчүүдэд хандан цолны найрын авилгалыг зогсоохыг уриалсан үгс буулгасан байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат баяр наадмаа өмнө монгол бөхөд байгаа шударга бус явдалтай үл эвлэрч байгаагаа хэвлэл мэдээллээр илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, ардчилал, шударга ёсыг тогтоогч, хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэндээ илгээх тунхаг бичиг” хэмээх нэгэн захидлыг илгээж байсан юм. Бөхийн барилдаан эхлэхээс өмнө тэрбээр ийнхүү бөхчүүддээ хандан урилахыг хүсчээ.